服务


 Оргил хотхон:

“Чоно Пропертийс” ХХК нь “Оргил хотхон”-ыг 2000 онд ашиглалтанд оруулсан бөгөөд 7,076 м.кв талбай бүхий таун хаус хотхон юм. Энэхүү таун хаус хотхон нь Монголын хамгийн анхны иж бүрэн төлөвлөлт бүхий хаус хотхон болсон бөгөөд орон сууцны барилгын салбарт шинэ хуудсыг эхлүүлсэн юм.

“Мишээл Цогцолбор”:

Арьс, ширний анхан шатны боловсруулах үйлдвэрийн барилгыг Чоно Корпораци 1993 онд хувьчилж авсан бөгөөд тэртээ 1980 онд үйлдвэр, агуулахын зориулалттай баригдсан хуучин барилгыг шинэчлэн төлөвлөж, их засвар хийснээр 2004 онд 1500-2000 үйлчлүүлэгч оролцох боломжтой томоохон үзэсгэлэнгийн танхимыг ашиглалтад оруулж, улмаар 2005 онд гэр ахуй, албан тасалгааны тавилгын худалдааны төв болгон өөрчилсөн нь эдүгээ Монголын хамгийн том буюу дотоодын тавилгын худалдааны 60 гаруй хувийг төвлөрүүлсэн тавилгын их дэлгүүр болсон юм.

Хөгжил хотхон:

Бид Улаанбаатар хотын хамгийн их завгүй хөл хөдөлгөөнтэй дүүрэгт “Хөгжил хотхон”-ыг сүндэрлүүлж, 2006 онд ашиглалтанд оруулсан. Тухайн үед нийт 35,000 м.кв талбай бүхий 500 айлын орон сууцны хорооллыг иж бүрнээр нь төлөвлөж, бүтээн байгуулсан нь биднийг Монголын шинэ үеийн орон сууцны төслийн хөгжүүлэгчдийн нэг гэж нэрлэхэд хүргэсэн юм.

 

“White House” зочид буудлын өргөтгөл:

“Чоно Пропертийс” ХХК нь “White House” зочид буудлын өргөтгөлийн барилга болон “Strings” рестораны барилгыг 2007 онд ашиглалтанд оруулсан. Тус зочид буудал нь Монголын анхны хувийн зочид буудал бөгөөд тус төслийн хүрээнд 4,800 м.кв талбай бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдсэн билээ.

“ME Golf” гольфийн талбай:

 “ME Golf” гольфийн талбайг бүтээн байгуулсан нь мөн л Монголын хамгийн анхны гольфийн талбай болсон бөгөөд Монголд гольфийн спорт хөгжих анхдагч үндэс суурь болж байсан юм.

“Зөгийн үүр” орон сууц:

“Зөгийн үүр” орон сууцны барилгыг гадаадад амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийг дэмжих зорилго бүхий Монгол улсын Засгийн Газрын “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд барьсан юм. 2011 онд ашиглалтанд оруулсан 8,838 м.кв талбай бүхий тус орон сууц нь Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, харь улсад сурч, ажиллаж, амьдарч байгаад эргэн ирсэн иргэдийн ахуй амьдралд нь тохирсон тав тухтай орон сууцны барилга болсон бөгөөд эдийн засгийн өндөр өсөлт бүхий он жилүүдэд хамгийн тохилог орон сууцны нэгд тооцогдож, хамгийн өндөр эрэлттэй байсан юм.

 

“Блью Скай Цогцолбор”:

Эдүгээ Улаанбаатар хотын, бүр Монгол улсын албан бус имиж, дүрслэл болсон “Blue Sky Tower” цогцолборыг бид 2012 онд ашиглалтанд оруулсан. Тус цогцолбор нь 105 м.кв өндөр, 40,000 м.кв талбайтай, 25 давхраас бүрдэх  ба олон улсын таван одтой зочид буудал, “А” зэрэглэлийн оффис, цөөн тооны тансаг зэрэглэлийн пентхаус орон сууцнаас гадна төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний газруудыг нэг дор цогцлоосон цамхаг юм.

 

“Blue Sky Tower" нь барилгын шинэ эрин үе эхэлсэнийг харуулж, Монгол улсын хэмжээнд загвар дизайны шийдэл, барилгын чанараараа тэргүүлэх, нийслэл хотын өнгө үзэмжийг чимэх онцгой содон бүтээн байгуулалт болсон. Тус цамхаг нь ижил зориулалтын барилга байшингуудад тавигддаг олон улсын хамгийн өндөр стандартыг хангасан, гадаадын өндөр зэрэглэлийн зочид, дипломат төлөөлөгч, үйлчлүүлэгчдийн нарийн шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн цогцолбор болж олон улсад танигдаж чаджээ.

“Мишээл Барилгын Их Дэлгүүр”:

“Чоно Пропертийс” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мишээл Тавилгын Их Дэлгүүрийн урд талд 20,650 м.кв талбай бүхий 2 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгын ажлыг дуусгав. Энэхүү үйлчилгээний төвийн барилга нь 2016 оны 4 дүгээр улиралд бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Монголын хамгийн том барилгын материалын дэлгүүр болж сүндэрлэлээ. Тус төвд Монголын хамгийн анхны барилгын материалын өөртөө үйлчлэх хайпермаркет болон дэлхийн түвшний брэндүүдийг нэгэн дор цогцлоосон “Мишээл Барилгын Их Дэлгүүр”ажиллаж байгаа ба Орон сууцны бирж, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ зэрэг олон үйлчилгээг нэгэн дор төвлөрүүллээ.

“Нийслэл Дэлгэц” төсөл:

Монголын хамгийн анхны SMD технологийн LED дэлгэцийг 2016 онд ашиглалтад орууллаа. Улаанбаатар хотын хамгийн их хөл хөдөлгөөн бүхий цэгт, Сүхбаатарын талбай руу харсан тус дэлгэц нь нийслэл хотынхоо өнгө төрхөд үзэмж нэмсэн нэгэн чухал бүтээн байгуулалт болж чадсан юм.

“Таван Эрдэнэ Групп”:

Тус компани нь 2006 оны 09-р сарын 06-ны өдөр “Чоно” группын хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг салбар компани болон байгуулагдсан.

Компаний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалдаг. Байршлын хувьд Төв аймгийн Сүмбэр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт нийт 4460 га эргэлтийн талбайг эзэмшин үйлдвэрлэлээ явуулж байгаа билээ.

Компаний нийт эргэлтийн талбайн 3160га–нь Жаргалант суманд, 1300 га талбай нь Сүмбэр сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд үтрэм, агуулах, контор, бусад барилга байгууламжууд нь тус сумынхаа төв дээр байрладаг.  2008 онд анхныхаа төмс тариалалтын ажлыг эхлүүлж 3га-д тарьж байсан ба жил ирэх бүр үйлдвэрлэлийг эрчимтэй өсгөж 2012 оны байдлаар 140га-д Голландын Санте, Импалла, Оросын Пушкениц зэрэг сортын төмс тариалж нийт 2800тонн ургац хураан авсан амжиллттай явж байна. Энэ хугацаанд төмсний үйлдвэрлэлдээ нийт 1,5 тэрбум төгрөгийн /техникийн жагсаалтыг хавсралтад оруулав/ хөрөнгө оруулалт хийж 200га талбайн 7 гүний худгийн газар доогуурх байгууламж бүхий усжуулалтын систем байгуулсан, 2000 тонны үтрэм болон бетонон талбайг сэргээн засварласан, техникийн хүчин чадлыг сайжруулж бүтээмж өндөртэй сүүлийн үеийн техникээр парк бүрдүүлсэн, үтрэмийн болон тариан талбайг хашааг шинээр барьсан зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийгээд байна. Төмсний үйлдвэрлэлд ашиглагддаг техникүүдийн 80хувь нь Hanse, Gremmy, Case, Zimmatic зэрэг барууны орнуудад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн техникүүд ашиглагдаж байна. Бид үйлдвэрлэлийн хугацаанд үндсэн ажилчид болон туслах ажилчид зэрэг орон нутгийн 18-20 иргэнд өөрийн уриншилж бэлдсэн 15-20га талбайд өөрийн техникээрээ ямар нэгэн төлбөр хураамж авалгүй тариалалт хураалт хийж өгдөг. Ингэсэнээр сум орон нутгийн хөгжил болон иргэдийн амьжиргааны түвшинд сайнаар нөлөөлдөг. 2012 оноос эхлэн сумын иргэд, ААНэгжүүдэд төмсний үр зээлээр олгож эхэлсэн. Манай компани нь “Монгол төмс”хөтөлбөрийн лицензтэй үр үржүүлэгч бөгөөд төмс тарьж эхэлсэн үеэс эхлэн хамтран ажиллаж байна. Төмсний сорт болон чанарын тал дээр ихээр анхаарч ажилладаг. 2012 оны байдлаар ялгаж ангилсан төмсийг эцсийн хэрэглэгчдэд зориулан 5-10кг-н савалгаатайгаар зах зээлд борлуулж байна.

“Тера Экспресс ХХК”:

Эрхэм зорилго
Монгол улсын уул уурхайн тээвэрлэлт, ложистикийн салбарт технологи, үйлчилгээгээрээ тэргүүлэгч компани байх
Бидний үнэт зүйлс
 Багийн хамтын ажиллагаа
 Шударга байдал
 Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
 Үүрэг, хариуцлага
 Өндөр мэргэшил
Өрсөлдөөний давуу тал
 Найдвартай ажиллагаа
 Үр ашиг бүтээмжтэй ажиллагаа
 Дэлхийн тэргүүлэх арга технологи
Үйл ажиллагаа
Тера Экспресс ХХК нь Монгол улсын уул уурхайн тээвэрлэлтийн салбарт дэлхийн шилдэг стандартыг нэвтрүүлж ажиллах зорилгоор 2011оны 11-дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын Тавантолгой дахь нүүрсний уурхайнуудаас тус аймгийн Ханбогд сумын Цагаан хад, Гашуун Сухайтруу өөрийн өмчлөлийн хүнд даацын авто тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг.
Бид европын өндөр чанартай техник технологиор тээвэрлэлт хийдэг бөгөөд туршлагатай менежментийн багийг бүрдүүлж нийт 20 чадварлаг инженер техникийн ажилчид 3 ээлжээр ажжиллах боломжтой 58 (30+28) мэргэшсэн жолоочтойгоор ажиллаж байна.